"Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аян хэрэгжсэнээр зам тээврийн осол 25,3 хувиар буурсан
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны хүрээнд өнгөрсөн 4 сарын хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэхдээ орон нутгийн замд ачаа тээврийн стандарт зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, согтуугаар жолоо барих, мотоциклын хамгаалалтын дуулгагүй, гэрэл шилжүүлдэггүй зэрэг нийтлэг зөрчлөөс үүдэн осол их гарч буйг анхааруулав.
1708 өдөр