АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох Шүүхийн шийдвэр гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарын ор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх гомдлын дагуу энэ сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргав.
БСШУС-ын сайд
Ц.Цогзолмаа өнгөрөгч 7 дугаар сард тушаал гаргаж, Г.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон байдаг.
Тус сургуулийн багш нар төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалт явуулаагүй, хууль бусаар Ж.Цолмонг захирлаар томилсон хэмээн эсэргүүцэл өрнүүлээд
байсан юм.