Нэгдүгээр сургуулийн захирлыг авлигын хэргээр саатуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчлав.
Нэгдүгээр сургуульд хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлигал авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн түүний авлигал авч байх үйлдлийг илрүүлсэн бөгөөд авлига өгсөн этгээдийг ч саатуулаад байгаа аж.
Өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 зөрчил илэрснийг дуулгасан юм.