"Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль"-д 4280 иргэнийг хамруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-08 17:43:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-аас Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-аар анх удаа орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, төмөр замын ослын үеийн аврах ажиллагаа болон газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны дадлага сургуулилтад 4280 иргэнийг хамруулав.


Сургуулийн бодлогын дагуу газар хөдлөлт, тарваган тахал өвчин болон тээврийн хэрэгслийн ослын үед авах хариу арга хэмжээ зэрэг цагийн байдлын дагуу дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж,  гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.

 

“Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг сайжруулах нь” сэдвийн хүрээнд уг сургуулилт 2 дахь өдрөө үргэлжилж буй юм.
Холбоотой мэдээ