Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 80 мянган хүн цалинжиж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талыг төлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга байсныг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмж буйг мэдээллээ.
1683 өдөр