Энэ жил 8.5 сая мал отроор өвөлжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас
өнөөдөр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл
ажлын талаар танилцууллаа.
Ургац хураалтын явцын
мэдээгээр энэ сарын 8-ны байдлаар 55.9 мянган га-г ангилан хадаж нийтдээ
148 мянган га-гаас 192.4 мянган тонн үр тариа хураан аваад байна. Үүнээс 187.1
мянган тонн улаанбуудай, 12.9 мянган га-гаас 158.6 мянган тонн төмс, 6.1 мянган
га-гаас 68.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Улмаар үр тарианы
хураалт 42.3, хүнсний ногооны хураалт 75.9, төмс хураалт 86.6 хувьтай байна.
Хадлан бэлтгэлийн явц
өнөөгийн байдлаар 21 аймагт 60-аас дээш хувьтай байна. Тухайлбал, Баян-Өлгий
аймаг хадлан, тэжээлээ бүрэн бэлтгэсэн бол Ховд аймаг 98.7, Архангай аймаг 89,
Хэнтий 87.7, Хөвсгөл аймаг 85.6 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд
Баян-Өлгий аймаг 95, Хөвсгөл 90, Ховд болон Дархан-Уул аймаг тус бүр 80 хувьтай
байна. Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан отор нүүдлийн урьдчилсан
судалгаагаар 3748 өрхийн 3 сая толгой мал өөр аймгийн нутагт отроор өвөлжүүлэхээр
байна.
Урьдчилсан байдлаар 8.3
сая толгой малыг мөн өөр аймгийн болон улсын тусгай хамгаалалттай, хилийн
зурвас, мөн улсын тусгай хэрэгцээний аймаг дундын бүс нутагт отроор өвөлжүүлэх
санал гараад буй талаар мэдээллээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг
аймаг, орон нутагт эрчимтэй явуулж 10-р сарын сүүлч гэхэд бүрэн хангуулж ажиллах талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэг даалгавар өгчээ.