Монгол-Японы бизнес уулзалт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-09 14:14:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Шизүока мужийн бизнес болон захиргааны төлөөллийн айлчлал манай улсад үргэлжилж байна.

“Корпорейт конвеншн” төвд өнөөдөр төлөөлөгчдийн оролцсон Монгол-Японы бизнес уулзалт болж энд оролцож буй Японы компаниуд танилцуулгаа хийж байна.

Японы үйлдвэрлэлийн орчин болон CSR буюу компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой байдлын талаар “Фүжино Күни” хүрээлэнгийн захирал, Шизүока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно болон Японы Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн, Олон улсын IC Association JAPAN”-ны ерөнхийлөгч, CRT-гийн тэргүүн нар танилцуулж байна.


Уулзалтын үеэр Монголын талаас ЖДҮ эрхлэгч 15 компаниийн төлөөлөл оролцож “Монос групп”-ийн захирал Л.Ананд “Японы бизнесүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллах боломж”-ийн талаар илтгэл тавьж байгаа бол “ТЭСО” ХХК-иас “Милко” үйлдвэрийн өндөр технологиор боловсруулж буй чацарганы бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Өчигдөр ХХААХҮЯ-нд зочилсон Японы Шизүока мужийн бизнес болон захиргааны төлөөлөгчид өнөөдөр мөн “Говь” ХК болон ДЦС-4-аар орох юм.


Б.Болд 

Холбоотой мэдээ