Дэлхийн шуудангийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-09 08:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Шуудангийн байгууллага (UPU) нь 1874 оны 10-р сарын 9-ний энэ өдөр Бернийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар General Postal Union нэртэйгээр байгуулагдаж байв.

Түүнээс 4 жилийн дараа Universal Postal Union гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн Шуудангийн конгрессоос жил бүрийн 10-р сарын 9 -ний энэ өдрийг Дэлхийн Шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Өнөө цагт шуудангийн үйлчилгээ нь хүргэлт, холболт, лавлагаа гээд олон төрлийн үйл ажиллагаа эрхлэх болсон юм. Жишээ нь, манай улсад “Монгол шуудан” ХК нь мэдээлэл холбооны сүлжээ компанитай хамтран "ХУР" системийн 10 төрлийн лавлагаа мэдээллийг иргэдэд хүргэн үйлчилж байна.

Наад зах нь иргэд жолооны үнэмлэхтэй холбоотой сунгалт болон дахин олголт, захиалах зэрэг мэдээллийг шуудангийн байгууллагад хандан газар дээрээс нь авах боломжтой болсон нь хамгийн сүүлийн үеийн шинээр нэвтрээд буй үйлчилгээ болж байна.


Холбоотой мэдээ