"Монос хүнс”, "Талх чихэр"-ийн хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р
сарын 10-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 89.1 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 272.349 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 8 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монос хүнс” (MFC +5.88%) болон "Талх
чихэр" ХК (TCK +4.97%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW -8.46%) болон
"Ариг гал" ХК (EER -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 1.14 хувиар буурч
18814.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.482.502.730.962.22 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.