Өнөөдөр 144.177 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 9-нд I, II, III
ангиллын 26 ХК-ийн 47.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 144.177 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Монгол шуудан" (MNP +6.14%) болон
"Багануур" ХК (BAN +4.82%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK -4.73%) болон
"Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" ХК (ERDN -3.92%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын
арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг 101 мянган төгрөгөөр
арилжилсан байна.
"TOP 20" индекс 0.18 хувиар
өсч 19030.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 2.474.545.098.803.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.