ЖДҮ-ийн зээлийн санхүүжилт 30 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас
өнөөдөр цаг үеийн талаар мэдээлэл хийх үеэр ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл
олгох төслийн сонгон шалгаруулж дууссаныг танилцууллаа.
ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн 2019 оны төслийн сонгон шалгаруулалтанд
улсын хэмжээнд 2744 иргэн, ААН зээлийн хүсэлт ирүүлснээс өнөөдрийн байдлаар 4
зээлийн багцад 467 иргэн, ААН-ийн төсөл ЖДҮ-ийг
Хөгжүүлэх сангийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хүсэлт ирүүлсэн иргэдийн
17 хувь хамрагдах бүрэн боломжтой болжээ. Төслийн санхүүжилтийг нийтэд нь авч
үзвэл, 219 төсөлд 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас
гэрээ байгуулан санхүүжүүлсэн бөгөөд санхүүжилт 30 хувьтай байна.
ЖДҮ зээл олгох төсөл сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй шилэн болж, шинэ тогтолцоог
бүрдүүллээ гэдгийг ХХААХҮ-ийн сайд
Ч.Улаан онцолж байна.