Хараагаа хамгаалах Олон улсын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-10 09:58:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг Дэлхийн цагаан таягтны өдөр буюу хараагүй иргэдийн эрхийг хамгаалах өдөр, 10-р сарын 2 дахь 7 хоногийн пүрэв гаригийг хараагаа хамгаалах Олон улсын өдөр болгон дэлхий нийтээрээ тэмдэглэдэг.

Дэлхийд ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай иргэд байна. Манай улсад 2019 оны байдлаар 11.800 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна.

Сүүлийн жилүүдэд хараа муудах шалтгаан олширч жил бүр хүүхэд залуус ихээр өртөх болсон. Иймд дээрх өдрүүдийг угтан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Харж баясахын жаргалан” өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна.

Өдөрлөг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс эхлээд байна. 

Холбоотой мэдээ