Ажилчдынхаа хүнсэнд зориулж 40 га талбайд хүнсний ногоо тариалжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Цайрт минераль" ХХК-ийн хамт олон ургацаа хурааж
эхэлжээ. Ажилчдынхаа хүнсний ногоог өөрсдөө тариалдаг тус хамт олон энэ жил
40 га талбайд төмс, байцаа, сонгино, лууван дөрвөн хүлэмжинд огурцы, помидор,
улаан ногоон чинжүү зэрэг нарийн ногоо тарьсан байна. Хүлэмжийн тариалалт нь жилийн
дөрвөн улирал тогтмол явагддаг аж.
2047 өдөр