Ноолуур килограмм нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-23 15:48:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт ямааны ноолуур нэг килограмм нь 70 мянган төгрөгийн ханштай байна. ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянгаас буулгахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор одоогоор малчид ноолуураа тушааж эхлээгүй байна гэдгийг ченжүүд хэлж байна.

Энэ өвлийн тухайд цас ихтэй байснаас хаврын эхэнд шороо тоосгүй байсан учир ноолуурын чанарт эерэгээр нөлөөлнө. Тиймээс малчид ч мөн ноолуурын үнийг урьд жилийн түвшинд байлгахыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн жил орон нутагтаа ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулж, нэг килограмм ноолуурын дээд үнийг 135 мянга хүргэж байсан билээ. 

Холбоотой мэдээ