Үерт автсан 23 өрхийн 86 иргэнийг аюулгүй байдалд шилжүүлжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ны өдөр Баруун-Урт суманд богино хугацаанд их хэмжээний усархаг аадар бороо орж, үерийн далан шуудууны даацаас хэтэрсэн үер болсон байна. Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын аврагчид үерийн усанд автсан 23 айл өрхийн 86 иргэнийг аюулгүй газарт шилжүүлэн, үерт саатсан таван автомашиныг татан гаргаж, ус зайлуулах арга хэмжээ авчээ.
2144 өдөр