Цас хайлуулах бодис, давсны нөөц хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-13 17:40:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан төлвөөр энэ өвөл 10 гаруй удаагийн давтамжтай цас орох мэдээ гарчээ. Үүнтэй холбоотойгоор авто замын халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ цас хайлуулах бодис болон давсыг хангалттай нөөцөлжээ.

Одоогоор манайх цас хайлуулах бодис таван тонн, давс 17 тонныг нөөцлөөд байна. Ер нь нэг удаа цацахад дунджаар хоёр орчим тонн бодис шаардагдаж байна. Төсвийн санхүүжилтээс гадна энэ онд зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд Баруун-Урт сумын ИТХ-аас 10 сая төгрөгийг нэмэлтээр шийдүүлсэн гэж Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Х.Баатарсүх ярилаа.  

Холбоотой мэдээ