Галт зэвсгийн тооллого 79 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-01 17:35:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр явуулдаг галт зэвсгийн тооллого тус аймагт 79 хувьтай үргэлжилж байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. 

Тус аймгийн хэмжээнд 976 галт зэвсэг байдгаас 772 буюу 79 хувь нь бүртгэлд хамрагджээ.

Нийт галт зэвсгийн 250 орчим нь Баруун-Урт суманд бий. Үлдсэн хэсэг нь бусад суманд байх бөгөөд Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Халзан суманд галт зэвсгийн тооллогыг явуулж дууссан байна. Бусад суманд 50-60 хувьтай 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

 

Холбоотой мэдээ