Цагдаагийн газар 2018 оны үйл ажиллагаагаа иргэдэд тайлагналаа
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар
аймаг дахь Цагдаагийн газар өнөөдөр 2018 оны үйл ажиллагаагаа иргэдэд
тайлагналаа. Цагдаагийн газраас аймаг сумын ЗДТГ, ИТХ-тай хамтран олон төрлийн дэд
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үүнтэй холбогдох ажил арга хэмжээ
зохион байгуулсны үр дүнд аймгийн хэмжээнд
согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 20,2 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас
үйлдэгдсэн гэмт хэрэг 43,0 хувь,
хулгайлах гэмт хэрэг 32,1 хувь, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн
ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 36,0 хувь, хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг
3,1 дахин, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 54,5 хувиар тус тус буурсан байна.
1930 өдөр