Зөөврийн хайрцгаар санал авахад ямар нэг зөрчил гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-24 10:23:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 834 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргаснаас 805 нь саналаа өгчээ. Баруун-Урт, Баяндэлгэр, Эрдэнэцагаан суманд хамгийн олон хүн зөөврийн хайрцгаар саналаа өгсөн байна.

Тодруулбал, Баруун-Урт 193, Асгат 36, Баяндэлгэр 113, Дарьганга 62, Мөнххаан 54, Наран 21, Онгон 46, Сүхбаатар 84, Түвшинширээ 27, Түмэнцогт 16, Уулбаян 26, Халзан 28, Эрдэнэцагаанд 99 хүн тус тус саналаа өгсөн байна.

Энэ хугацаанд нийт 68 зөөврийн хайрцаг ажиллуулсан, ямар нэг зөрчил, гомдол гараагүй гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ