Усархаг аадар бороо орохыг анхааруулав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-06-25 17:02:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн ихэнх нутгаар бороо орж, 2-18 мм-ийн тунадас тогтжээ. Тодруулбал тус аймгийн арван суманд өдөржин, шөнөжин орсон бороо зарим газарт үерийн аюулын хэмжээнд хүрсэн байна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор ямар нэг хохирол учирсан талаар албан ёсны мэдээлэл холбогдох газруудад ирээгүй байна гэв.

Харин өнөөдөр зарим газраар усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, малчдыг үер усны аюулаас болгоомжлохыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ