Эрүүл бүс, махны үйлдвэрийн төслийг Баруун-Урт, Асгат сумын нутагт хэрэгжүүлнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын хамтын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй
зээлээр Монгол Улсын дөрвөн аймагт малын эрүүл бүс, махны үйлдвэр байгуулах
төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээрийн нэг нь Сүхбаатар аймаг бөгөөд
дээрх бүтээн байгуулалтыг Баруун-Урт, Асгагт сумын нутагт байгуулахаар анхны
хэлэлцээрийг хийж, сумын газар нутагтай танилцлаа.
1865 өдөр