Химийн хорт бодисыг битүүмжилж, аюулгүй болгожээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар
аймгийн мал эмнэлгийн газрын хашаанд 2004 оноос хойш хадгалагдаж байсан формальдегид
хэмээх химийн хорт бодис задарч, асгараад байсныг аюулгүй болгожээ. Уг ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригадын химийн
салбар бүлгийн тусламжтайгаар аймгийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын
газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран гүйцэтгэсэн байна.
1904 өдөр