Егүзэр хутагтын хөшөөг босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-09-18 16:39:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төр, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй. Уг ойг тэмдэглэх ажлын хүрээнд Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хашаанд  хутагтын хөшөөг босголоо.

Хөшөөг сургуулийн хашаанд босгодгийн учир нь Зотолхаан уул руугаа газрын зүг чиг нь ингэж таарсантай холбоотой аж.

Хөшөөний нээлтийн ёслолд Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба, монгол багш Жавзандорж, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, Засаг даргын орлогч Т.Мөнхболд нарын тэргүүтэй хүмүүс оролцон хүндэтгэл үзүүллээ.

 

Холбоотой мэдээ