Баруун-Уртад барих төмөр замын өртөөний газартай танилцав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-14 12:11:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд Баруун-Урт сумаас зургаан км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэг буюу төмөр замын өртөө болох газарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.

Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжинө. Монголчууд өөрсдөө төмөр замаа барьж, бетон дэрээ үйлдвэрлэж чаддаг гэдгийг Цогтцэций-Гашуунсухайт, Цогтцэций-Зүүнбаян чиглэлд барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар батлан харуулсан. Одоо бид зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, Баруун-Уртыг Чойбалсантай холбох ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон юм.

Мөн энэ том ажлыг хэрэгжүүлэхэд Сүхбаатар аймгаас сонгогдсон хоёр гишүүний үүрэг оролцоо асар их гэдгийг захив. 

Холбоотой мэдээ