Ихэнх сум өвс тэжээлийн нөөцгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-06 14:06:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ихэнх суманд өвс, тэжээлийн нөөцгүй болжээ. Дөрөвдүгээр сарын байдлаар Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Мөнххаанаас бусад сум ямар ч нөөцгүй байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд есөн мянган боодол өвс нөөцөлжээ. Үүнээс сумдаас ирсэн хүсэлтийн дагуу таван суманд 6500 орчим боодол өвсийг олгосон. Одоо нөөцөд 2500 боодол өвс үлдсэн байна.

Мөн 2018 онд нөөцөлсөн 15 мянган боодол жил өнжсөн өвснөөс зургаан суманд 12 мянга гаруй боодол өвсийг үнэгүй олгож, үлдсэн 3000 орчим боодол өвс задгайгаар хадгалагдаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ