Аймгийн Онцгой комисст 56,6 сая төгрөг цугларчээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-04-01 15:55:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг Сүхбаатар аймгийн ард иргэд, ААНБ-ууд идэвхтэй дэмжиж, аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна. 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 56,6 сая төгрөг бэлнээр цуглаад байгаа аж.

Мөн дөрвөн сая төгрөгийн бараа эд материал, 2500 гаруй амны хаалт, есөн сумаас 1100 гаруй хонь хандивласан байна гэж аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймгийн Онцгой комиссоос 03 дугаар сарын 05-наас хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд одоогоор аянд 67 ААНБ, иргэн нэгджээ.  

Холбоотой мэдээ