Төв аймгаас төрөн гарсан гурван алдартныг хоёр өрөө байраар шагнана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын зөвлөлийн ээлжит 13 дугаар хуралдаан өнөөдөр болж, нийт гурван асуудал хэлэлцэв. Хурлын дүнд Төв аймгаас төрөн гарсан гурван алдартанд хүндэтгэл илэрхийлж, тус бүр хоёр өрөө байраар шагнахаар болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар цолоор шагнуулсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпалам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Монгол Улсын Ардын жүжигчин, УДБЭТ-ын гоцлол дуучин Аюурзанын Долгор нарт хүндэтгэл илэрхийлэх юм.
Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.
Пунцагийн Бадарч нь
Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны 8 дугаар сарын 7-нд төрсөн. "Морьд",
"Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн
мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн", “Намрын хонгор
салхи”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарны дор”, “Бурхан багшийн сургаал”, “Тэнгэрийн
хас од” зэрэг яруу найргийн ном хэвлүүлж байв.
"Эх орны хилээс эх орондоо хэлэх үг", "Байтагийн чулуу", "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай", "Цэрэг эх орны дуулал" зэрэг дууны үгийг туурвисан юм.
Аюурзанын Долгор нь 1955 оны 7 дугаар сарын 1-нд Төв аймгийн
Баянцагаанд төрсөн. Нийт 20 гаруй дуурьд дүр бүтээж, “Аргалд явсан ээж”, “Эр
хүн”, “Зүүдний хайртай нутаг”, “Аав ээж хоёр”, “Бодлын цагаан хун”зэрэг уран бүтээлийг
туурвисан юм.