Өмнөд Солонгос, АНУ, Японы цэргийн хамтарсан сургуулилалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-15 14:37:55

СӨҮЛ, 2025 оны есдүгээр сарын 15 /Yonhap/. Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд Умард Солонгосоос учрах аюулын эсрэг аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилго бүхий гурван талын цэргийн сургуулилалтыг даваа гарагт буюу өнөөдөр явуулж эхэллээ. 


“Freedom Edge” нэрийн дор зохион байгуулж буй сургуулилалт Өмнөд Солонгосын Чэжү арлаас зүүн тийш болон урагш орших олон улсын бүсэд энэ сарын 19-нийг хүртэл таван өдөр үргэлжлэх юм.


Сургуулилалтын үеэр пуужингийн эсрэг хамгаалалтыг бэхжүүлэх, мөн агаарын довтолгооноос хамгаалах, эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлт, тэнгист амдан сөнөөх зэрэг ажиллагаануудыг сургуулилах ажээ.


“Энэ удаагийн сургуулилалт нь Ази, Номхон далайн бүсэд энх тайвныг тогтоох, хамгаалахад улс орнууд хамтдаа бэлэн байдлыг илтгэн харуулж байна” гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал мэдэгдсэн байна. 


Харин Умар Солонгосын тал сургуулилалтыг эсэргүүцэж "бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж, сөрөг үр дагаварт хүргэнэ” гэж мэдэгдлээ.


Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны дэд дарга Пак Чон Чон мэдэгдэхдээ, энэ цэргийн сургуулилалт бол “БНАСАУ-ын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд чиглэсэн цөмийн дайны дасгал сургуулилалт мөн” гэв.



Холбоотой мэдээ