Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 28 хүнийг түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-06 15:48:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хаврын бүх нийтийн цэвэрлэгээг Баруун-Урт сумын хэмжээнд явуулж байна. Уг ажилд 28 хүнийг түр ажлын байраар ханган дайчилж байна. Мөн иргэд ч идэвхтэй оролцож байгааг Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас сайшаав.

Их цэвэрлэгээ эхлээд 14 хонож байгаа. Энэ хугацаанд Баруун-Урт сумын есөн багийн хэмжээнд 100 орчим тонн хогийг төвлөрүүлжээ. Хогийг нэгдсэн цэг рүү зөөвөрлөх бөгөөд энэ ажил 04 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Үүнээс гадна ААНБ-ууд өөрийн эзэмшлийн газрын хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй. Үүний хүрээнд 40-өөд байгууллага мөн цэвэрлэгээнд нэгджээ.

Цэвэрлэгээ бүрэн дууссаны дараа гэр хорооллын гудамж талбай болон нүхэн ариун цэврийн байгууламжийг ариутгах ажил эхлэх аж. Тус сумын хэмжээнд 3000 орчим нүхэн ариун цэврийн байгууламж бий гэсэн тоо гарчээ.


Холбоотой мэдээ