Нутгийн нэрсээр цоожлогдож, онгойдог “Кодтой цоож”

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-31 20:44:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын алдарт дархчуулын нэг Шаравын Дондовын бүтээл “Кодтой цоож” бол Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй ховор бөгөөд өвөрмөц үзмэрүүдийн нэг. Учир нь уг цоож нутгийн нэрсээр цоожлогдож, бас онгойдог юм.

Өөрөөр хэлбэл цоожийг үг үүсгэж цоожилж, бас онгойлгодог. “Сүхбаатар” гэдэг үг үүсгэн ард нь арвын тоо гаргахаар онгойдог бол “Дарьганга” гэдэг үг үүсгээд ард нь мөн арвын тоо гаргахаар цоожлогддог байна.

Алдарт дархан үүнийгээ Сүхбаатар аймгийг сурталчлах Соёл урлагийн 10 хоног”-т зориулсан бөгөөд 1963-1964 оны хооронд бүтээсэн гэж үздэг. Мөн энэ нь Монголд бүтээсэн анхны үгэн кодтой цоож аж.

Дархан Ш.Дондов нь 1912-1984 оны хооронд амьдарч байжээ.

 

Холбоотой мэдээ