ХӨВСГӨЛ: “Амьдралын төлөө аавууд” чуулган болов
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аавууд гэр
бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн
хөгжил, хамгаалалд эрэгтэйчүүдийн оролцоог дэмжих, аз жаргалтай, харилцан
хүндэтгэлтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хандлага, зөв дадлыг
төлөвшүүлэх зорилгоор “Амьдралын төлөө аавууд” чуулганыг зохион байгуулж байна.
39 days