ХӨВСГӨЛ: Холоос ой мод мэт харагдах “Ганжир чулуу”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс 45 км зайд, Халхан уулын зүүн урд талд “Ганжир чулуу” байгалийн үзэсгэлэнт чулуунууд оршдог.
Сүүлийн үед гадаад, дотоодын аялагч нар зорин очиж сонирхон зургаа авхуулдаг болжээ.
"Ганжир чулуу" нь баганадсан мэт сүндэрлэх, хэлбэр, хэмжээгээрээ ижил, чулуужсан ой модыг санагдуулам өвөрмөц чулуунууд юм.
Тодруулбал, 1.5 метр радиустай талбайд 8-15 метр өндөртэй босоо чулуунууд байрлаж, холоос чулуужсан ой мод шиг харагддаг.

