ХӨВСГӨЛ: “Мөрөнгийн хавар-2026” тэмцээнд олон аймаг, клубийн тамирчид оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-04-20 16:45:14

Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн цэнгээнт бүжгийн “Мөрөнгийн хавар-2026” улсын чанартай  тэмцээн амралтын өдрүүдэд болж 10 аймаг болон Улаанбаатар хотын нийт 44 клубийн  800 гаруй тамирчид оролцлоо.


Нийтийн цэнгээнт бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд уриалах зорилготой юм.


Энэ удаагийн тэмцээнд Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 5 клубээс тамирчид хүрэлцэн ирсэн нь илүү онцлог, өрсөлдөөнтэй боллоо гэдгийг ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа хэллээ.


Тус аймагт нийтийн цэнгээнт бүжгийг түгээн дэлгэрүүлж, идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны соёлыг дээшлүүлэх зорилготой бүжгийн 4 клуб, 2 холбоонд 1000 гаруй иргэн тогтмол бүжгийн спортоор хичээллэж байна.


Тэмцээний шилдгүүд улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.









Related news