ХӨВСГӨЛ: Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-25 16:38:10

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж он гарсаар 53 тохиолдол батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар сүүлийн 7 хоногт шинэ тохиолдол 6 нэмэгдсэн бөгөөд одоогоор 10 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн биеийн байдлын хувьд 1 хүүхэд хүнд, 9 хүүхэд хүндэвтэр байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 


Өвдсөн 6 хүүхдийн нэг нь товлолт вакцин хийлгээгүй, үлдсэн тав нь 9 сартайгаас доош насны, вакцин хийх насанд хүрээгүй хүүхдүүд байна.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 6-8 сартай болон 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна. Бага насны хүүхэд улаанбурхан өвчний тохиолдолтой хавьтал болсон, халуурах болон тууралтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын амбулаториор үйлчлүүлэхийг зөвлөлөө.

 

 

Related news