ХӨВСГӨЛ: Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ур чадварын тэмцээнд 90 эмч, мэргэжилтэн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмнэлзүйн стандарт, удирдамжийн дагуу яаралтай үед амилуулах болон лавшруулах, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг багаар ажиллах чадвар, хандлагыг төлөвшүүлж дадлагажуулах зорилготойгоор ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн бүсчилсэн баг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн эмнэлгүүдийн нийт 16 багийн 90 эмч, мэргэжилтэн оролцож байна.
Багууд мэндчилгээ, онолын мэдлэг шалгах тэмцээн, хүүхдийн яаралтай тусламж, эх барихын яаралтай тусламж, осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх чадамж, амилуулах лавшруулсан /blue code/ тусламж үйлчилгээг багаар үзүүлэх чадамж зэрэг төрлөөр өрсөлдөж байна.
Хөвсгөл аймагт 159 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1709
эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

