ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 35 кВ хүчин чадалтай дэд станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-16 15:01:30

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг 2025, 2026 оныг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэхээр “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жил болгон зарласан.


“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” жилийн хүрээнд Мөрөн сумын хойд хэсэгт 35кВ хүчин чадалтай дэд станцыг шинээр байгуулахаар төлөвлөж байна гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар ярилаа.


Энэхүү бүтээн байгуулалт хэрэгжсэнээр сумын 1, 2, 3, 4, 5, 11, 12 дугаар багийн айл өрхүүд цахилгаанаар халаалтаа шийдэх боломж бүрдэнэ.


Мөн өрхүүдийн дулааны асуудлыг цахилгаанаар шийдэх нөхцөл бүрдэж, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, сумын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал сайжрах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

 

Related news