ХӨВСГӨЛ: “Уран үйл” түр үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2026-03-20 15:54:46

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейд Мөрөн сумын өндөр настан Ж.Алимаагийн үндэсний хэв маяг, монгол ахуй, байгаль дэлхийн өнгө төрхийг уран нарийн оёдол, өнгө зохицлоор дүрсэлсэн бүтээлүүдийн “Уран үйл” нэртэй түр үзэсгэлэн дэлгэлээ.


Эдүгээ 80 насыг давсан хэдий ч Ж.Алимаа бүтээлүүдээ урлаж монгол үндэсний уламжлал, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэрэм оруулж яваа юм. Түүний хөдөлмөр, ур ухаан шингэсэн гар урлалын өв соёлыг олон нийтэд сурталчлах, залуу хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор түр үзэсгэлэнг энэ сарыг дуустал Хөвсгөл аймгийн Төв музейд олон нийтэд толилуулж байна.