ХӨВСГӨЛ: Хүрэн толгойн хадны сүг зурагт зааныг дүрсэлсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-19 12:46:27

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвөөс баруун урд зүгт 10 км зайд Энх тал багийн нутагт маш ховорт тооцогддог Хүрэн толгойн хадны сүг зураг бий.


Хүрэнтэж харагдах талын чулуун дээр төрөл бүрийн ан амьтдын дүрс, тамга, тэмдэг үлдсэн нь түүх, соёлын үнэт дурсгал болжээ.


Энэ хадны сүг зураг нь Хөвсгөл аймагт байдаг хадны сүг зургуудаас ялгаатай нэг онцлог бий. Халуун орны зааныг дүрсэлсэн сүг зураг төдийгүй монгол оронд зааны сүрэг амьдарч байсныг гэрчлэх чулуун судар гэж нутгийн иргэд ярьдаг.


 

 

Related news