ХӨВСГӨЛ: Сэргээгдэх эрчим хүчний компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-23 12:08:51

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдлэг мэдээлэл хүргэх зорилготой “Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн” өчигдөр боллоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний яамны ажлын хэсгийн төлөөлөл иргэдэд сэргээгдэх эрчим хүчний бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.


Тус үзэсгэлэнд нарны панель, батарей, дулааны насос нийлүүлдэг, угсардаг аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлүүдээ танилцуулан, сэргээгдэх эрчим хүч сонирхогч иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.


Тухайлбал ногоон зээл авах боломж, нөхцөлийн талаар банк, санхүүгийн байгууллагууд, нарны эрчим хүчний системийг төвийн сүлжээнд холбох шинэчилсэн журам, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, илүүдэл цахилгааныг сүлжээнд нийлүүлж орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж байлаа.


Энэхүү арга хэмжээ нь иргэдийг эрчим хүчээ хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бизнес эрхлэх боломжтойг танилцуулснаараа онцлог  боллоо.

 





 

 

Related news