ХӨВСГӨЛ: “Эрүүл шүд” аянд 1600 гаруй сурагч хамрагдаж шүдээ зөв угаах дадал, хэвшилтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-20 13:07:11

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Шүдний мэргэжилтний холбоо, Ерөнхий боловсролын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль хамтран “Эрүүл шүд” аяныг  зохион байгуулав.


Аянд 1-3-р ангийн 43 бүлгийн 1611 сурагч хамрагдаж шүдээ зав угаах дадал хэвшилд суралцсан байна.


Аяны хүрээнд 2-р ангийн 571 сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад шүд цоорох өвчний тархалт 75 хувьтай гарсан байна.


Мөн сурагчдын хэрэглэж буй шүдний оо сойзыг хэрхэн зөв сонгох талаар багш эцэг, эхчүүдэд сургалт орж мэдээлэл өгчээ.

Хүүхдүүд өглөө бүр шүдээ угаадаг боловч зөв угааж чаддаггүй өнгөр ихтэй байсан.


Аяны үр дүнд сурагч бүр өдөрт 3-аас доошгүй шүдээ угааж, шүд эрүүл бол бие эрүүл гэсэн зөв мэдлэг мэдээлэлтэй болсон байна.


Тус аяны хүрээнд 2025 оноос эхлэн аймгийн Засаг даргын Тамгын газар “Эрдмийн далай”, “Сод эрдэм”, “Дэлгэрмөрөн” ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран 1-3 дугаар ангийн сурагчдын дунд шүд угаах дадлыг хэвшүүлэх зорилгоор нөлөөллийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.


Аяны үйл ажиллагааг дэмжин орон нутгийн төсвөөс 10.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн ажилласан байна.




 

Related news