ХӨВСГӨЛ: Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 7 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, сүүлийн 24 цагт 7 тохиолдол бүртгэгдсэн гэж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тус аймагт он гарсаар улаанбурхан өвчний 48 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан. Насны бүлгээс харахад 0-9 сартай бага насны хүүхдүүд өвчлөлийн ихэнх хувийг эзэлж байна. Өвчилсөн хүүхдүүд дотор вакцинд огт хамрагдаагүй 34.7 хувь, вакцинд хамрагдах нас болоогүй буюу 0-9 сар хүртэлх бага насны хүүхэд 35.6 хувь нийтдээ 70.3 хувь нь вакцинд хамрагдаагүй хүүхдүүд эзэлж байна.
Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 6-8 сартай болон 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.
Бага насны хүүхэд улаанбурхан өвчний тохиолдолтой хавьтал болсон, халуурах болон тууралтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын амбулаториор үйлчлүүлэхийг зөвлөлөө.