Такси үйлчилгээ нэгдсэн журамтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 21:21:06

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод такси үйлчилгээнд явдаг иргэдийн хүсэлтээр Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас такси үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж шинэ журам боловсруулахаар болжээ.

Үйлчилгээнд явж буй жолооч нар өдөр 1 км-т 700 төгрөгөөр үйлчилдэг бол шөнө нэг дахин үнээ нэмдэг байна. Иймээс жолооч үйлчлүүлэгчдийн хооронд асуудал гарч заримдаа цагдаа дуудах тохиолдол ч гардаг гэнэ. Такси үйлчилгээнд явдаг жолооч нар нэгдэн нөхөрлөл хоршоо байгуулан өөрийн гэсэн таних тэмдэг бүхий логотой болох бөгөөд хэдэн төгрөгөөр үйлчилгээнд явах үнийн тариф, мөрдөх журмыг Мөрөн сумаас тогтоох ажээ.

Өвлийн улиралд 40 гаруй мянган иргэд амьдардаг Мөрөн хотод нийтийн тээврийн үйлчилгээ тэр дундаа такси үйлчилгээ ямар нэгэн дүрэм журамгүй жолооч бүр дуртай үнээ хэлдэг, өдөр хямд шөнө үнээ нэмдэг зэрэг олон асуудал байдаг юм.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ