Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын бичлэг үнэ төлбөргүй хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-26 18:15:11
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь халамжийн чиглэлээр олон арга хэмжээг орон нутагтаа тогтмол зохион байгуулдаг билээ. Тэдгээрийн нэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонсголын бичлэг үнэгүй хийж, сонсголын дижитал аппарат тохируулах, аппаратны засвар үйлчилгээг энэ сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл “Тунгалаг аялгуу” ХХК-иар хийлгэж байна. 
Одоогоор тус аймгийн төвийн иргэдэд Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн кабинетээр үйлчилж байгаа бол, энэ сарын 28-ны өдрөөс эхлэн хөдөө сумдын иргэдэд очиж үйлчилгээ үзүүлэх гэнэ. 
“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонсголын аппаратаа таван жилд нэг удаа үнэ төлбөргүй солих хөнгөлөлт эдэлдэг. Харин хөнгөлөлтийн эрх нь үүсээгүй иргэд сонсголын аппаратны үнэ 350 мянган, хэвний үнэ 30 мянга нийт 380 мянган төгрөгөөр сонсголын аппараттай болох боломжтой” хэмээн Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ