Эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөх эмийн сан байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд иргэдэд эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх кабинеттай “Өсөх эрдэнэ” эмийн сан шинээр байгуулагдан иргэдэд үйлчилж эхэллээ.
Тус аймгийн хэмжээнд 53 эмийн сан байдаг бол Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 24 дэхь эмийн сан шинээр байгуулагдан нээлтээ хийв. Иргэдийн дунд эмийн тухай мэдээлэл хомс учраас өөрсдийн дураар эм сонгон авдаг байсан бол “Өсөх эрдэнэ” эмийн сан нь мэргэжлийн зөвлөгөө өгөх эм зүйч нар өдөр тутам иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч үйлчлэхээрээ онцлог төдийгүй олон улсын стандартын шаардлага хангасан өргөн сонголттой баталгаат эмээр үйлчлэх ажээ.
Б.Гантуяа