“Иргэний боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт иргэний эрх зүйн боловсролын орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны “Иргэний боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хөтөлбөр нь төрийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж мөрддөг, нийгэм гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарласан, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах чадвартай, хүний эрхийг хамгаалагч, үндэснийхээ түүх, соёл, уламжлалт зан үйлийг эрхэмлэн сахидаг, түгээн дэлгэрүүлэгч эрх зүйн соёл, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Иргэний боловсрол хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн нэгдсэн төлөвлөгөөг жил бүр гаргаж сум байгууллагууд хэрэгжүүлэх ба сургалт сурталчилгааны ажилд төрийг бус байгууллага иргэдийг өргөнөөр татан оролцуулах шинэлэг арга хэлбэрүүдийн ажлуудыг нэвтрүүлэх бусдад туршлага болгох ажээ.
Б.Гантуяа