Мал хамгаалах бүлэг байгуулахыг зөвлөмж болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-05 20:14:23

Хөвсгөл аймгийн Тариалан сумтай хил залгаа сумдын хамтарсан ''Малын хулгайн болон Байгаль орчны журмын эсрэг'' гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцох уулзалт зөвлөлгөөн зохион байгуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжинд “Айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” гэсэн өвгөдийн сургаалиар хүний өөрийн малыг харж хандах, мал бүхий иргэд олноор төвлөрсөн газар нийтийн хариулга бий болгох, хөдөө алслагдмал нутаг дэвсгэрт саахалтаараа хоршин нийлж байнга малаа эзэнтэй байлгах, хүчээ нэгтгэн 10-20 өрхийн дунд мал хамгаалах бүлэг нөхөрлөл байгуулж хулгайч нарт боломж олгохгүй төрийн болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах”-ыг тусгажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ