Оросын эсрэг хориг арга хэмжээг хагас жилээр сунгахаар шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-29 16:52:56
МОСКВА. /Коммерсант/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсын удирдагчид Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг хагас жилээр сунгах шийдвэр гаргажээ.
 
ЕХ Оросын эсрэг хориг арга хэмжээнүүдийг Украинд сөргөлдөөн гарснаас хойш буюу 2014 онд авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэд хэдэн удаа сунгасан юм. ЕХ-ноос авч хэрэгжүүлж буй Оросын эсрэг хориг арга хэмжээний бодлогод Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд, Крымын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд, Оросын иргэдийн эсрэг визийн хязгаарлалт гэсэн гурван чиглэл ордог.  
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ