Замын ажил гүйцэтгэж буй компаниудад санхүүжилтыг нь урьдчилж олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 11:14:26

Замын ажил гүйцэтгэж буй компаниудад орон нутгийн төсвөөс 1.5 тэрбум төгрөг шилжүүллээ. Учир нь импортоор авдаг асфальт, бетоны үнэ нэмэгдсэн, ажил нь товлосон хугацаандаа дуусахгүй байх гэсэн шалтгааны улмаас гүйцэтгэгч компаниуд санхүүжилтынхаа 80 хувийг урьдчилж авъя гэсэн хүсэлтийг аймгийн Засаг даргад тавьжээ.

Үүний дагуу Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг автозамын ажил хийж буй компаниудын ажлыг шалгаж, удирдлагуудтай нь уулзлаа. Уулзалтын үеэр замчид асфальт, бетоны хольц буюу “Битум”-ын үнэ өдөр бүр нэмэгдэж байгаа  тул нөөцлөх хэрэгтэй байгаагаа учирлажээ. Долларын ханш өсөх тусам барилгын ажлыг хэвийн гүйцэтгэхэд хүндрэл учирна гэж тэд ийнхүү сэрэмжилжээ. Иймд орон нутгийн удирдлагууд автозамын ажил гүйцэтгэж буй “Булган АЗЗА”, “Орхон АЗЗА”, “Өлзийхутгийн наран”, “Хараа сүмбэр”,”Самсон”, “Бумбат”ХХК-иудад 70-339 сая төгрөгийг урьдчилж олгожээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд