Солонгосын хойгт энх тайван байдлыг цогцлоох зайлшгүй нөхцөлийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-08 10:38:28
ТОКИО. /РИА Новости/. АНУ болон Умард Солонгос улс хэвийн харилцаатай болсноор л Солонгосын хойгт энх тайван байдал тогтох боломжтой гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японы "Иомиури" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  

Тэрбээр хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд Америк-Умард Солонгос улс яриа хэлэлцээ хийх замаар тодорхой төлөвлөгөө боловсруулах нь чухал юм. Америк болон Умард Солонгосын харилцаа хэвийн болж, цөмийн зэвсгээс ангижрах асуудал бодитой ахиц дэвшилд хүрснээр л Солонгосын хойгт энх тайван байдал тогтож, Өмнөд болон Умард Солонгос хамтдаа хөгжин цэцэглэх боломж бүрдэнэ” гэжээ.
 
Түүнчлэн Умард Солонгос болон Япон улс харилцаагаа хэвийн болгохыг Мүн Жэ Ин уриалсан байна.

Өмнөд болон Умард Солонгосын удирдагчдын уулзалт хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд энэ сарын 27-нд болсон билээ. Одоогоор Америк болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг талууд хэлэлцэж байгаа юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ