Түлээ нүүрсний 14 түр цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 15:59:27

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдэд түлээ, нүүрс, шахмал түлшийг хамгийн ойр газраас хямд үнээр хүргэх зорилготой түлээ түлшний жижиглэнгийн 14 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Цэгүүдэд шуудай түлээ 5000, тэрэг түлээ 18000, нүүрс портер нь 80000, шахмал түлш ширхэг нь 250 төгрөг гэнэ.

Мөн утаагүй зуух төсөлд хамрагдсан 300 өрхөд Жилчиг булгийн нүүрсийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд  жижиглэнгийн түр цэг хүн амын төвлөрөл их газруудад 5 сар хүртэл тогтмол ажиллах ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

         

Холбоотой мэдээ